Шууд Chart

Завьт эргүүл ажиллаж байна

2024-06-11 09:16:13

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 160 иргэн, 60 гаруй хүүхдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг нь хангажээ. 


Завьт эргүүл ажиллаж байна   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй