2014 оны долоодугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 565.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 3.7 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 56.4 мянган тонн, газрын тос 4.0 сая баррелийг олборлоод байна.
Өнгөрсөн оны долоодугаар сарын байдалтай харьцуулбал зэсийн баяжмал 45.4 хувь, төмрийн хүдэр 18.0 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өссөн байна. Энэ оны долоодугаар сарын өссөн дүнгээр 10.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 703.9 мянган тонн, молибдений баяжмал 1.8 мянган тонн, жонш 176.6 мянган тонн, төмрийн хүдэр 3.1 сая тонн, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг тус тус экспортложээ. Өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулбал нүүрсний экспорт 25.8 хувь, газрын тос 45.7 хувиар, зэсийн баяжмал хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийтдээ, энэ оны долоодугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт 624.7 тэрбум төгрөг төвлөрөөд байна.
Улсын төсөвт 624.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ | ||
Үзсэн: 2525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.