Шууд Chart

НОК-ийн Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө

2024-06-17 16:38:33

Нийслэлийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдааг зохицуулах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны 02 тоот тушаалаар “Шуурхай штаб”-ыг байгуулсан.

Шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах ажилтан, алба хаагчдад өнөөдөр НОК-ийн орлогч дарга, хурандаа А.Дашням үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа.

Нийслэлийн Онцгой комиссын V хурлаас Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон юм.


НОК-ийн Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө   
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй