Шууд Chart

Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг соруулжээ

2024-06-21 15:07:41

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлагатай байна.

Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 орчим усыг соруулан заавар, зөвлөмж өгч ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг соруулжээ   
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй