Шууд Chart

Оюуны тамирчид Энэтхэгийг зорив

2014-08-29 10:54:51

Монголын Оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар тамирчид болох З.Цэцэгзул, Э.Энхмөнх, Т.Энхжин нарын хамт энэ сарын 31-ний өдөр Энэтхэгийн Мумбай хотноо болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. 

Өнгөрсөн зургаадугаар сард Филиппины Манила хотод болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын оюуны спортын тамирчин Э.Энхмөнх хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль, Т.Энхжин гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, их мастер С.Цогбадрах гурван алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялааж, боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, багаараа дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. 

Мөн тамирчин С.Цогбадрах “Тооны Марафон” төрөлд 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Оюуны тамирчид Энэтхэгийг зорив  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй