Уншигчдадаа наймдугаар сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “З.Батбаяр: Хуулийг улс төрийн хэлмэгдүүлэлт болгож ашиглахаа зогсоохгүй бол 1937 он давтагдаж эхэллээ”, “Сүүлийн хорин жилд хүүхдэд зориулсан ганц бүтээн байгуулалт Ажиа гэгээний эмнэлэг байлаа”, “Сурагчийн дүрэмт хувцсыг 16 цэгт худалдаалж байна”, “Ц.Дашцэрэн: Өнөөгийн эдийн засгийн байдал болон хэрэглэгчдийн бодит судалгаанд үндэслэн бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр гаргалаа” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томиллоо”, “Төр стратегийн ордоо ашиглаж чадахгүй болтол сульдсан уу”, “Олон улсын эрдэмтэд манай улсад цуглах нь”, “Ч.Цэлмүүн шилдэг илтгэгч болжээ”, “Хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнээ сурталчлахыг хориглоно” нэртэй ярилцлагуудыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд “Мөнгө төлдөг бол хүүхдүүд хүчирхийлэлд өртөхгүй”, “Ургац хураалтын ажлыг хугацаанаас өмнө эхлүүлнэ”, “Дулаалгын аян есдүгээр сарын 15-наас эхэлнэ”, “Монгол цэргийн эх барьж авсан хүүхдүүд эсэн мэнд бойжиж байна”, “Шилдгүүд Дек болон түүний нөхөдтэй тоглоно” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Унтаа байдалд орсон таван толгойг сэрээх нь”, “Халх голын ялалтын 75 жил марк худалдаанд гарлаа”, “Хойч үедээ оруулсан хөрөнгө оруулалт буюу орчлон цогцолбор”, “О.Түшиг: Энэ янзаараа бол нийтийн тээврийн салбар дампуурахад ойрхон байна” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Д.Энхтайван: Фракциудыг тэжээснээрээ одоогийн төр хархны үүр болсон”, “Таван хоног гадаа хоноод ч хүүхдээ цэцэрлэгт өгч чадсангүй”, “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо бол шүүхийн шударга ёсны шалгуур”, гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.