Шууд Chart

Сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

2024-06-27 10:23:21

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/745 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.

Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амрахаар зохицуулалт хийгдээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 


Сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй