Манай улсын 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархсан байна.
Энэ нь нийт бэлчээрийн 35 хувийг эзэлж байгаа юм.
Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна.
Сүүлийн арван жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайд үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулсан. Гэхдээ энэ нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байна.
Тэгвэл Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн байгаль орчинд сөрөг нөлөөгүй бэлдмэл гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор н.Энхболд ингэж ярилаа.
Үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.