Шууд Chart

Олон улсын электро хөгжмийн наадам болно

2014-08-29 15:56:23

Олон улсын электро хөгжмийн наадам Монголд анх удаа зохиогдох гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх “Eco Asia Music Festival”-д Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцох юм.

Наадмыг “I An Je Travel and Culture”, “Z sound Records”-оос зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллажээ.

Фестивалийн хүрээнд соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой юм байна. Мөн фестивалиас олсон орлогын тодорхой хувийг цөлжилт явагдаж буй газруудад мод тарих, нутгийн иргэдэд туслахад зарцуулах аж. Электро хөгжмийн наадам ирэх сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Наадамд оролцох уран бүтээлчид:

-Rank 1 /Нидерланд/
-Daishi Dance /Япон/
-Gary Caos /Итали/
-Jack Holiday /Швейцарь/
-Robotronica Live /Швейцарь/
-Luca Cassani /Итали/
-Miss Nine /Герман/
-Kill FM /Швед/
-SOLAII /БНСУ/
-Ventrock /БНСУ/
-DJ Rell /БНСУ/
-Tenashar /Сингапур/
-DJ R2 /БНСУ/
-DJ Bong Koo /БНСУ/
-ChicAngel /БНСУ/
-Mikael /БНСУ/

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олон улсын электро хөгжмийн наадам болно  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй