Шууд Chart

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай байна

2024-07-01 18:27:23

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан.

Тус компани нь зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн.

Энэ талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Талбайн инженер И.Сумъяабазар “Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар үерийн даланг өндөрлөх ажлын хүрээнд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэн, 3000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ. Бэлтгэл ажил бүрэн дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлэх болон нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ” гэлээ.


Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай байна  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй