Радио бол үе үеийн түүхэндээ Зохиолчдын бага хороо гэгдэж, олон авьяастанг төрүүлсэн билээ. Өнөөдөр ч тэдний залуу халаа болсон уран бүтээлчид зохиол бүтээлээ туурвин Монголын утга зохиолд өөрийн гэсэн арга барилтай болж чадсан нь бидний бахархал юм.
Радиогийн Урлаг соёл уран сайхны албаны редактор Галсангийн Болормаа 2002 оноос энэ албанд ажиллаж, мөн бүтээл туурвил арвинтай явна. Тэрээр “Арсайн цэнхэр зэрэглээ”/ 2004/, “Богцонд ирсэн шагай” /2006/, “Нойр хулжсан шөнө” /2007/, “Сэрүүн зүүдний амраг”/2009/ өгүүллэгийн түүврээс гадна “Үлгэрийн 4 цуврал” /2007/, мөн “Туурайн тамгатай тал” өгүүллэгийн СД-г уншигчдадаа хүргэсэн юм.
Г.Болормаа өөрийн уран бүтээл “Туурайн тамгатай тал” СД бүтээлээсээ 100 ширхэгийг Радиогийн түүхт 80 жилийн ойдоо бэлэг болгон өглөө. Тэрээр үндэсний радиогоо ганзага дүүрэн газар хэмээн нэрийджээ.
Уран бүтээлийн ганзага дүүрэн газар | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.