Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг-Лүн/, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/, Онон, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5-65 см давсан байдалтай байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт гол үерийн түвшинг 15 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 10 см давсан хэвээр байна.
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Аялж, амарч яваа хүмүүст үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулав | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.