Шууд Chart

Шагайн тэмцээн болжээ

2014-08-29 17:22:49

Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын гуравдугаар наадам, Ахмадын баярыг угтан долоодугаар хорооны Засаг даргын Ажлын алба, Ахмадын зөвлөлтэй хамтран ахмадуудын дунд шагайн наадгай тэмцээнийг зохион байгууллаа.
Монголын уламжлалт спортын төрлийн нэг тус тэмцээнд ахмадууд идэвхитэй оролцож шагай шүүрч, шагай няслаж, морь уралдуулан авхаалж самбаагаа сорьсноос 1-р байрт Б.Мядагмаа, 2-р байрт С.Сүхбаатар, 3-р байрт С.Сособарам нар тус тус орж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулав.
Энэ үеэр тэмцээнд оролцож байгаа ахмадууд “Бид нүүдэлчин соёлтой Монгол зон олон таван хошуу малынхаа шагайгаар эртнээс нааш тоглон, наадаж ирсэн. Мөн алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, шагай няслах, дөрвөн бэрх орхих зэрэг олон арван төрлөөр нааддаг. Түүнчлэн шагайгаар азаа үзэх болон мэргэ төлөг ч хийдэг. Шагайн дөрвөн талаар хонь, ямаа, морь, тэмээг төлөөлүүлдэг ба онх буувал үхэр буулаа хэмээдэг билээ. Энэ сайхан тоглоом наадгайгаа хойч үедээ таниулах үлдээхэд хорооноос анхаарч уг тэмцээнийг зохион байгуулж байгаад баяртай байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. 


 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Шагайн тэмцээн болжээ   
Үзсэн: 3576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
145.129.99.xxx [145.129.99.xxx] 2014-08-31 06:26
Beleg ylsad naadamshig bayar boldog Ter hvmvvse demgee

Бидэнтэй нэгдээрэй