Шууд Chart

Наадам нэртэй 27 хүн байна

2024-07-08 12:43:24

Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх, соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам билээ.
Баяр наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд морь, бөх, сурыг Тулгар төрийн үүсэл хэмээн үздэг талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг.
Үндэсний их баяр наадмыг ЮНЕСКО 2020 онд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн.
Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр улсын цолтой харваач 217, улсын цолтой уяач 213 байна. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны мэдээлэлд дурдсанаар улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 хүрчээ.
Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Наадам нэртэй 27 хүн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 
 
 

Наадам нэртэй 27 хүн байна   
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй