Шууд Chart

Хууль батлах, хэрэгжүүлэх эргэх холбоо бий болгоно

2010-01-14 01:52:17

УИХ эдүгээ 500 гаруй хууль батлаад байна. Гэвч эдгээрээс амьдралд хэрэгждэг нь ховор. Бас энгийн иргэд, бизнес эрхлэгчдэд нэмэр гэхээсээ нэрмээс, тушаа болох нь их байдаг. Тэгвэл хууль батлах, хэрэгжүүлэх үйл явцын эргэх холбоог сайжруулах зорилготой нэгэн санамж бичигт УИХ-ын Тамгын газар, Ажил олгогч эздийн холбоо хамтран өчигдөр гарын үсэг зурав.
УИХ-аас баталсан хуулийг Тамгын газрынхан нэн даруй тус холбоонд танилцуулж, тэд цааш нь бизнес эрхлэгч, ажил олгогчдодоо таниулах, түүнийг хэрэгжүүлэхэд ямар асуудал гарч буй, эрх зүйн ямар шинэ орчин хэрэгтэй талаар саналаа буцаагаад уламжилж байх гэнэ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Хууль батлах, хэрэгжүүлэх эргэх холбоо бий болгоно  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй