Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд төр, засгийн удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд, төлөөлөгч нар оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-нд энэхүү ёслолыг зохион байгуулсаар ирсэн билээ гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.