Шууд Chart

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулав

2024-07-10 16:09:46

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, сайд нараа томилсон.

Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Монгол Улсын сайд,  Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарт ажлыг нь хүлээлгэн өгч, тамгыг гардууллаа.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нарт тамгыг нь хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулав  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй