Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөний хурд удааширсан, цуваа үүссэн нөхцөл байдалтай байна.
Тодруулбал, Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Лүн, Баянцогт, Баянчандмань сумын чиглэлд гарах хөдөлгөөн их, тээврийн хэрэгслийн хурд удааширсан, цуваа үүссэн байна.
Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн, Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна.
Энэ өдөр олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах 67 байршилд 182 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна | ||
Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.