Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2024-07-12 13:54:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Аймгийн алдарт уяач Х.Бөхбатын хүрэн соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Богдын хурд” галд зочлов. Тус галд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн алдарт уяач С.Гал-Эрдэнийн уясан нандин хонгор азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй