Шууд Chart

“Парис-2024” Зуны олимпын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэнд хүндэтгэл үзүүллээ

2024-07-18 15:15:55

“Парис-2024” зуны олимпын наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болох сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж. Отгонцагаан, зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Ч. Ганбат, зурагчин Д. Нямбилэг, сэтгүүлч Ж. Цэцэгмаа нар газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.

Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар “үзэгтэй тамирчид”-ийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж амжилт хүсэв. Уран бүтээлчид  энэ сарын 21-ний өдөр Парисыг зорих юм.

Зуны олимпын наадмыг сурвалжилж ажиллах баг хамт олны хувьд олимп, тив, дэлхийн  томоохон тэмцээнд  ажилласан туршлагатай, чадварлаг сэтгүүлч, фото зурагчид юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Нийтэлсэн: Парис 2024

“Парис-2024” Зуны олимпын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэнд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй