Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог юм.
Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “ГУББГ-аас 2020 оноос хойш нийт 37 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна. 2023 онд хийсэн судалгаагаар ус тогтдог 50 байршил байсан. Энэ онд эдгээрийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар долоон байршилд угсраад байна” гэлээ.
Ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолой угсараад байна | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.