Шууд Chart

“Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна

2024-07-24 11:17:37

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй.

Уг тусгай арга хэмжээний хүрээнд дараах зорилгыг дэвшүүлж ажилласан байна. Тодруулбал,

  • Гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хур хог, ахуйн болон аюултай хог хаягдал бусад төрлийн бохирдлоос сэргийлэх;
  • Гудамж талбай, олон нийтийн газарт нус, цэр, шүлс хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох;
  • Иргэдийг аялж зугаалж явахдаа ил задгай хог хаяхгүй байхыг уриалж урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, хариуцлага тооцох сошиал нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зорилготой.

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Мөнхцэцэг “Тусгай арга хэмжээний хүрээнд 3517 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь засуулах, холбогдох байгууллагатай хамтран арилгуулах арга хэмжээ авч байна. Цаашид иргэд “Цахим Эко Цагдаа” нээлттэй фейсбүүк группт нэгдэн, зөвшөөрөлгүй газар хог хаяж байгаа асуудлыг зургаар баримтжуулж мэдээлснээр цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцон хариу мэдэгдэх боломжтой болж буй. Эл арга хэмжээний үр дүнд хүн торгохоос илүүтэйгээр нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд цаашид иргэд иргэний үүргээ биелүүлж, хууль тогтоомж зөрчихгүй, ил задгай хог хаяхгүй, хогоо зориулалтын цэгт хаяж хэвшихийг уриалж байна” гэлээ.


“Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 12:35
Иргэд нь хирээ угаахаас эхлэнэ дээ маш бохир зөрөхөд л үнэр танар аймаар л байх юм бна шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 12:32
Энэ зөв шүү. Цаашдаа байнга үргэлжлүүлэх хэрэгтэй. Явган хүний зам талбайг угаамаар байгаам даа

Бидэнтэй нэгдээрэй