Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно

2024-07-24 12:52:52
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.

Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ.

Монгол Улс 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг, тамирчид зуны Олимпын наадмаас 30, Паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.

Нийтэлсэн: Парис 2024

Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2024-07-26 15:44
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
Зочин [127.0.0.xxx] 2024-07-25 19:45
Яана макроны нүүрийг яаж харна даа. Сүр болоод харилцан айлчлаад хэлэлцээд хамтарч хэрэгжүүлэхээр байсан ураны ганц төслийг нь хэн нэг нь нам гацаасан. Дотор гадны хаанаас юм бүү мэд лав л гацсан. Манайхан болсон хойно авлига нэхээ байлгүй дээ. Уг нь тэр гэрээнд яг 5 эсвэл 10 жилийн дараа ий технологийн тийм хэмжээтэй тийм үзүүлэлтэй АТЦ барьж өгнө гэдэг заалт тодорхой тусгаад өгчих хэрэгтэ шдээ.

Бидэнтэй нэгдээрэй