Шууд Chart

ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

2024-07-24 16:43:48

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 24-нд болж, Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төсөлд хамтарсан Засгийн газрын зорьж буй шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан байна. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, тогтвортой хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээний төслийг боловсруулж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд туссан нийтлэг зорилт болон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах зорилтууд, АН-ын мөрийн хөтөлбөрт туссан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгосон байна. Энэхүү гэрээг хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн гурван намын хооронд ойрын үед байгуулах юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдааг хангуулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.


ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа  
Үзсэн: 3439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Алдар [127.0.0.xxx] 2024-07-25 20:40
Хөгжил дэвшилд хүргэх эрүүл - зөв реформыг АН, ХҮН хоёр дэвшүүлж байна. МАН бол социалист маягаар хий дэмийн юманд мөнгөө цацсаар байгаад эдийн засаг өөдлөдөггүй.
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 22:28
Тэтгэвэрийн шинэчлэлт хийх хэрэгтэй манай улсын бараа таваар ч бсан байшин сав ч бсан үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрсэн орон манайхаас өөр бхгүй байх зарим өртөг өндөртэй оронд бол цалин хангамж нь өндөр болохоор үнэтэй байдаг манайх бол ядуугийн ядуу байж. юмны үнэ дээд цэгтээ хүрсэн бна
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 17:28
МАН ялалт байгуулчихаад өөр намын мөрийн хөтөлбөр танилцуулна ч гэх шиг.
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 19:37
Аль аль намын дэвшүүлсэн тэргүүн эгнээнд хий шаардлагатай хөтөлбөрүүдийг авч 4 жилийн хөтөлбөрөө гаргах нь зөв байхаа одоо тэгж манай нам ялсан бидний хөтөлбөрийг л хэрэгжүүлнэ гэж монопол зан гаргадгийг хамтдаа асуудлыг шийдэх шинэ хувилбар гаргаж ажиллах нь зөв гэж үзэж байна Харин бие биенийхээ араас хутга шаагаад л төлөвлөсөн ажлаа нураагаад л байхгүй байх ёстой
Зочин [127.0.0.xxx] 2024-07-24 17:12
Тэтгэврийн шинэчлэл яаралтай хийх хэрэгтэй юмны үнэ тэнгэрт хадаад бхад арга хэмжээ авч чадахгүй бна зээлгүй настангууд алга 600м.төг.р яаж амьдрах вэ хэнч бодсөн ойлгомжтой ахмадуудаа хамгийн түрүүнд харж үзэх хэрэгтэй ахмадууд чинь хийдгээ хийсэн үнэлүүлж чадахгүй бна

Бидэнтэй нэгдээрэй