“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдаж, манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдахаар боллоо. Тэрбээр Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга тамирчин юм.
Мөн 50 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарсан байна.
ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчин Чараабитай эхний тулаанаа хийнэ | ||
Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.