"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөж, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54 дүгээр байрт жагссан байна.
Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд цаашид хасагдах журмаар явах дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.
2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, “Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт тамирчин, ОУХМ Б.Отгонболд хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз цэц мэргэнээ сорино.
ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтай халз цэц мэргэнээ сорино | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.