Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудлууд”, “Монгол бахархал, өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал”, “Эх хэл, түүх, өв соёлын боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлууд” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвлөмж гаргана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.