Шууд Chart

Монгол энхийг сахиулагчдын ур чадвар, туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцоллоо

2024-07-26 15:16:00

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.07.26/-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич  Бекболотовыг хүлээн авч уулзалаа.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотов Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа  уламжиллаа.

Түүнчлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилт өндөр түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэрбээр онцоллоо.

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, талууд хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Монгол энхийг сахиулагчдын ур чадвар, туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцоллоо  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2024-07-26 15:43
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY

Бидэнтэй нэгдээрэй