Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний тулаанаа дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн тамирчин Чарааби Сиринэ-тэй хийж, 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Ийнхүү М.Энхжаргал эхний үед ялагдсан ч сүүлийн хоёр үед илүүрхэн тулалдаж, эхний ялалтаа авснаар шилдэг 16-д багтлаа. Тэрбээр шөвгийн 16-д Румын улсын боксчин, 2022 оны Боксийн ДАШТ-ний мөнгөн медальт, 30 настай 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хоёр дахь тулаанаа хийнэ.
Түүний энэхүү ялалт Монголын гэзэгтэй боксчдын түүхэн дэх олимпын рингэний анхны ялалт болж байна. ОУХМ М.Энхжаргал нь Тайландад болсон сонирхогчдын боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээнээс 54 кг-ын жинд өрсөлдөж эрхээ авсан юм.
Монголын эмэгтэй боксчид олимпод анхны ялалтаа байгууллаа | ||
Үзсэн: 18013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.