Шууд Chart

Монгол Улс "Парис-2024" наадмаас медаль хүртсэн орнуудын жагсаалтын 13-т эрэмблэгдээд байна

2024-07-28 12:46:40

Франц Улсын нийслэл Парис хотноо явагдаж байгаа зуны ээлжит олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож байна. Одоогоор тус олимпоос хүртсэн медалийн тоогоор АНУ 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Францын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 4 медальтайгаар удаалж, Өмнө Солонгосын тамирчид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 3-т бичигджээ.

Монгол Улсын хувьд жүдо бөхийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр  жагсаалтын 13-т эрэмбэлэгдээд байгаа юм.

Та бүхэнд өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 28-ны өдөр өрсөлдөх манай улсын тамирчдын тэмцээний хуваарийг та бүхэнд хүргэж байна.

Нийтэлсэн: Парис 2024

Монгол Улс "Парис-2024" наадмаас медаль хүртсэн орнуудын жагсаалтын 13-т эрэмблэгдээд байна  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй