Шууд Chart

Хоёр Есүгэн өнөөдөр тэмцээнээ эхэлнэ

2024-07-28 14:23:41

Өнөөдөр Монголын баг тамирчдын өрсөлдөөн долоон тамирчны тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын Төрийн далбааг "Парис 2024" Зуны олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр залсан Олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Есүгэн тус наадмын эмэгтэйчүүдийн 50 килограммын жинд өрсөлдөнө. 

Мөн буудлагын 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн цэц мэргэнээ уралдуулна. Мөн ОУХМ Э.Даваахүү финалын шатанд цэц сорино.

Усанд сэлэлтийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн хурд хүчээ үзэх бол, эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 52 килограммын жингийн ангилалд ОУХМ Э.Сосорбарам нар өрсөлдөнө.

Нийтэлсэн: Парис 2024

Хоёр Есүгэн өнөөдөр тэмцээнээ эхэлнэ  
Үзсэн: 2362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Degi [127.0.0.xxx] 2024-07-31 12:45
Сайн байна уу, Тэмцээнүүдийг live үзэх боломж байна уу? Линкийн өгөөч, баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй