Шууд Chart

Оюунбатын Есүгэн 18-р байрт шалгарлаа

2024-07-28 16:55:34

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 44 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Оюунбатын Есүгэн 627.6 оноогоор 18-р байрт шалгарлаа.

дасгалд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгарсан бөгөөд Өмнөд Солонгосын тамирчин Хёжин Бан 634.5 оноогоор нэгдүгээр байр эзэлж, Норвеги, Швейцар, БНХАУ-ын тамирчид удаалсан байна.

ОУХМ Оюунбатын Есүгэн наймдугаар сарын 1-ий 18:00 цагаас урт бууны 50 метрийн гурван байрлалт дасгалд өрсөлдөнө.

Нийтэлсэн: Парис 2024

Оюунбатын Есүгэн 18-р байрт шалгарлаа  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй