"Парис 2024" Зуны олимпын наадмын Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд зодоглож байгаа ДАШТ-ий хошой хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү эхний шатандаа гоц мөргөсөн. Тэрбээр шөвгийн 16-д Украины тамирчин Богдан Иадовтай барилдахаар боллоо.
Богдан Иадов нь 1996 онд төрсөн бөгөөд энэ олимп түүний хувьд анхных юм. Украины шилдэг жүдочдын нэг Богдан Иадов нь 2022 оны Европ тивийн аварга шалгарлуулах тэмцээний алтан медальт, 2018 оноос хойш дөрвөн удаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоосоо өргөж, 2019, 2022 онуудад тус бүр шагналт VII байрт орж байсан бөгөөд өнгөрсөн оны Парисын Их Дуулга тэмцээний аваргаар тодорсон тамирчин юм.
ОУХМ Ё.Басхүү Украины тамирчин Богдан Иадовтай барилдана | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.