Шууд Chart

Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар өнөөдөр барилдана

2024-07-29 14:52:09

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн жудо бөхийн -57 килограммын жинд Дэлхийн аваргын хошоо хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн -73 килограммын жинд Тбилисийн "Их дуулга" тэмцээний аварга, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар барилдаанаа эхэлнэ.

ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Швейцар улсын тамирчин, Дэлхийн аварга Нилс Штамптай хүч үзнэ.  Тэрбээр эхний учраагаа ялснаар шилдэг 16-д Испани болон Гамби улсын бөхчүүдийн ялсантай барилдана.

Харин ОУХМ Л.Энхрийлэн эхний учраандаа  “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын аварга Косово улсын бөх Нора Гяховатай барилдана. Эхний учраагаа ялснаар Л.Энхрийлэн Герман болон Нидерланд улсын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Нийтэлсэн: Парис 2024

Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар өнөөдөр барилдана  
Үзсэн: 1870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй