Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 928 хэрэг шалгагдаж байна

2024-07-30 08:37:34
Error loading player: No playable sources found

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 928 хэрэг шалгагдаж байна.

Гаалийн ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Гаалийн газрын Ханги боомтын салбарын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж хахууль авсан гэх, худалдан авах ажиллагааны тендерт зах зээлийн зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа нийлүүлж хохирол учруулсан гэх Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “М”, “П”, “У” нарт холбогдох эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 928 хэрэг шалгагдаж байна  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй