Шууд Chart

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

2024-07-31 12:04:36

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлон хоёр улсын Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарү Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэнд баяр хүргэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ажлын амжилт хүсэв. Мөн тэрээр, Япон Улсын зүгээс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд анхааран ажилладаг бөгөөд цаашид ч бүх талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй