Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын ТНБД Энтони Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийв

2024-08-01 15:10:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.

Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан  ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын ТНБД Энтони Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийв  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2024-08-02 15:17
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPL YNOW TO SELL A KIDNEY FOR MONEY
Зочин [127.0.0.xxx] 2024-08-01 19:26
Ene buzar yugaa hiij uuniig eh orondoo abchirprch 2 hurshiin esreg zogson mongol ulsiin esreg tur zasag ajilgaa yubuulj ba hurelsuh uran odoo bur dainiig eh oron ruugaa oruulah gej ba

Бидэнтэй нэгдээрэй