Шууд Chart

Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ

2013-07-30 07:53:48

Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ. Энэ ажлын үр дүнд урд хөршид боловсруулах газрын тосыг уг боомтоор экспортлох юм.

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм.
 
Уул уурхайн яамныхны тооцоолсноор Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах аж.
 
Тиймээс Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозам барихаар тогтжээ. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэх юм байна.
 
Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ  
Үзсэн: 1904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-07-30 17:14
эхлээд хатуу хучилттай замаа тавиад дараа нь уг боомтоо байнгын ажиллагаатай болго хятадын дачин тамсаг2-3 жилийн өмнөөс л хатуу хучилттай зам тавина гэсээр байгаад см зам ч тавьсангүй мэнэгийн алдарт талыг минь улаан шороо л болголоо доо төр засаг минь доривтой ажил хийхгүй л бна даа

Бидэнтэй нэгдээрэй