1806 оны арванхоёрдугаар сард Аустерлицийн тулалдааны дараа Наполеон Бонапарт Францын хувьсгалын үеэр болон Анхны эзэнт гүрний үед ялалтуудад зориулан Парис хотод Ялалтын хаалга барихыг тушаасан аж. Хаалгыг францын уран бармилч Жан-Франсуа Шальгрены зургаар "Эртний Ромын" загвараар хийсэн бөгөөд францын "Агуу Армийн ялалтуудад" зориулж босгосон байна.
"Эртний Ромын" загвараар хийсэн тус хаалганы суурийг нь барихад бүтэн хоёр жил зарцуулжээ. Гэвч Наполеон Бонапарт Ялалтын хаалгыг барьж дуусгахыг өөрөө үзэж чадалгүй нас барсан байна. Сүүлд 1836 онд, архитектор Абел Блуегийн удирдлаган дор I Луи Филипп хааны үед баригдаж дуусчээ.
Харин 1840 оны арванхоёрдугаар сарын 15-нд Гэгээн Елена арлаас хүргэгдэн ирсэн Наполеоны чандрыг ачсан оршуулгын ёслолын цуваа Ялалтын хаалган доогуур гаргаж хүндэтгэл үзүүлсэн түүхтэй.
Энэхүү хаалганы өндөр 49.51 м, өргөн 44.82 м, хаалганы дотор өндөр 29.19 м. Нуман хаалганы дээрх булангуудад уран барималч Жан-Жак Прадиерийн дүрсэлсэн барималууд байдаг. Далавчтай охидууд сүр дуулиан, алдар суугийн зүйрлэл болдог.
Хаалганы нүүрэн талд хэсэгт Францын түүхэн дэх 4 үйл явдлыг тэмдэглэсэн уран баримал байхаас гадна хаалганы гадна болон дотор талд Францын Анхны Бүгд Найрамдах Улс (1792-1804) болон Анхны эзэнт гүрний (1804-1815) үед Францын төлөө алба хааж байсан 660 цэргийн жанжин, зүтгэлтнүүдийн нэрсийг сийлсэн байдаг.
ПАРИС 2024: Алдарт Ялалтын хаалга | ||
Үзсэн: 2920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.