![](/uploads/201307/news/thumb/b2af4f7b4dbe656baf202ba889e1cb68_x3.jpg)
Орос улсын нүүрсний олборлолт энэ оны эхний таван сарын байдлаар 1.1 хувиар өсч, 142.7 сая тоннд хүрчээ. Мөн экспорт 5.2 хувиар өсч 53.6 сая тоннд хүрсэн үзүүлэлт гарсан байна.
Тус улсын Эрчим хүчний яамны тооцоолж буйгаар энэ жил Оросын нүүрсний Хятад руу чиглэсэн экспорт 20 сая тоннд хүрч нэмэгдэх ёстойг тэмдэглэсэн байна. Гэхдээ Оросын нүүрсний экспорт нэмэгдэхэд тус улсын боомтын хүчин чадал болон төмөр замын дэд бүтцийн даац чөдөр тушаа болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Иймд тус улсын Засгийн газар Алс Дорнодын боомтын хүчин чадлыг жилд 140 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Оросын нүүрсний экспорт 142.7 сая тоннд хүрчээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.