Франц Улсын нийслэл хотноо явагдаж байгаа "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-ийн жинд ОУХМ Б.Хулан АНУ-ын бөх, 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиатай дагах барилдаан хийнэ.
Мөн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг -д Залуучуудын ДАШТ мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Азербайжины бөх Осман Нурмагомедотой учраа таарна.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг -д Ази тивийн хүрэл медальт, U23 насны Ази тивийн аварга ОУХМ Б.Хонгорзул “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт БНХАУ-ын Хун Кө Шиньтэй хүч үзнэ.
Өнөөдөр Монгол Улсын 3 тамирчин өрсөлдөнө | ||
Үзсэн: 3051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.