Шууд Chart

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

2024-08-15 14:37:49

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сарын 8-ны өдөр саатуулан баривчилсан.

Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг наймдугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгууллаа. 


Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй