Шууд Chart

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина

2024-08-15 17:16:03

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина.

Энэ ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн. Мөн нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байна. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлнө.

Эдгээр газрыг чөлөөлөхөд нийт 2500 гаруй нэгж талбар өртөөд байгаа юм.

 


Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-15 20:13
Ёстой зөв санаа байнаа.мөн Дэма эмнэлгээс баруун тийш явах авто замыг бас шинэчилж засварлах нь зөв байнаа

Бидэнтэй нэгдээрэй