2024 оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 129 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй байна.
Үүнээс 81 мянга гаруй нь Улаанбаатар хотод байна.
Улсын үзлэг тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгай багажаар илрүүлж, хариуцлага тооцдог.
Иймээс жолооч та тээврийн хэрэгслээ хуульд заасан хугацааны дагуу үзлэг оношилгоонд оруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн Ахлах зохицуулагч, ахмад н.Энхболд ярьж байна.
Нийт 129 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй байна | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.