Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа.
Энэ сургууль 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм.
Тус сургууль нь үндсэн хоёр давхар барилга байсан бөгөөд ахин нэг давхар нэмж, гурван давхар болгон өргөтгөсөн юм.
Нийт 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгааг тохижуулжээ.
Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг бүрэн хамруулах боломжтой боллоо.
Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.