Шууд Chart

Хэтэвч нь цоожтой эрхмүүдийн буяны сэрүүлэг нь дуугарахаа больжээ

2013-07-30 09:24:45

Аваргын өмсгөлийн дуудлага худалдаа дахин нэг хоногоор хойшлогдлоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр албан ёсоор дуусна гэсэн үг. Монголын маргааш олон гэгчийн үлгэрээр дуусах хугацаагаа хоёр ч удаа сунгасан уг дуудлага хугацаа амжилт муутайхан өрнөсөн гэхэд болно.

 Айлын ганцхан амин үрд амьдрал бэлэглэхийг зорьсон аваргуудын өмсгөл 2,6 сая болон 4,6 сая гэсэн тоон дээр ирээд, нам зогслоо.
 
Их спортын бахдам амжилтыг эздэдээ дагуулсан эл өмсгөлүүд монголын нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн амьдрах хувь ерөөл хайрлах хүч чадалгүй гэж үү?
 
Аваргууд анхнаасаа өөрсдийгөө тахин шүтүүлэх хийгээд алив сайн үйлд оролцож байна гэсэн өнгөц хандлага нийгэмд төрүүлэхийг хүсэж, өмсгөлүүдээ дуудлага худалдаанд оруулсан гэвэл туйлын худал хариулт болно.
 
Хамгийн гол нь “Зорилтот бай”-гаа онохгүй байгаад л хэргийн  учир нь оршиж буй юм. Яг үнэндээ энэхүү дуудлага худалдаа нийгмийн чинээлэг бүлгийнхэнд зориулагдсан байсныг манай баячууд ухаж ойлголгүй, дүйнгэ царайлж буй нь харамсалтай. Жирийн нэгэн санхүүч эмэгтэй 4,6 саяын үнэ хаясны дараа дахин хойшлогдсон нь ч бас учиртай.
 
Хэдэн зуун сая төгрөгний өртөгтэй хүлэг морьдоор гангарч, уяач хүүхдүүдээ 150-200-хан мянган төгрөгийн цалин олгодог  “хэтэвч нь цоожтой” эрхмүүдийг нэгийг бодоосой гэсэндээ энгийн амьдралтай санхүүч ийм үнэ хаясан болов уу?
 
Өөрөөр хэлбэл тус өмсгөлүүдийг хэн авах нь чухал бус, харин хэний гар тэнийх нь сонирхолтой болоод байна. Ам нийлж, үгсэн хуйвалдсан мэт цахим ертөнцөөр дуулиан тариад байгаа уг худалдаанаас монголын тэргүүн баячууд дөлсөөр байгаа нь тэдний хүн чанар, жудаг ёс ямархан хэмжээнд буйг хэлээд өгнө.
 
Тархины хавдараар өвчилсөн дөрөвхөн настай охины эмчигээний зардал 180 сая төгрөг.
180 сая төгрөг монголын баячуудын хувьд хэр их мөнгө бол? Эцэг эхийнхээ мөнгөнд туйлахаас өөрийг мэддэггүй эрх хөвүүддээ ийм мөнгөөр машин авч өгөхөөсөө ч тэд ичнэ. Хөвгүүд нь гутарна. Хүнсний дэлгүүр ороод 10 000 төгрөг авч өгөн, ундаа авч уухаасаа ч ичдэг хүүхдүүд нь хэдхэн хоногийн дотор мөрийтэй тоглоомонд алдах тийм л мөнгө...
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хэтэвч нь цоожтой эрхмүүдийн буяны сэрүүлэг нь дуугарахаа больжээ  
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.94.xxx [124.158.94.xxx] 2013-07-31 10:03
бид л өөгшүүлсэн, мөнгий маань луйвардаж байхад хараад л сууж байгаам чинь өөрсөндөө л гомддог байх даа
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-07-31 09:17
ichij amidraach ee ta nart lyiwraar olson hylgai hiisen mungu yu yum we buyan uildeech ee
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-07-31 09:15
shynaliin byzryydaa buyan uildeech ee
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2013-07-30 14:30
Амжилт сайн байна хань.
180.43.67.xxx [180.43.67.xxx] 2013-07-30 11:27
Hogiin muu luivarchid ta nar buyan sain uildehgui Bol ene yawaa nasandaa elveg yawj boloh ch ur huuhed ach zee nart uiliin ur ni irdeg yum shuu

Бидэнтэй нэгдээрэй