Шууд Chart

“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ

2014-09-02 09:45:39

Энэ хичээлийн жилээс  эхлэн “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхлэх талаар өмнө нь салбарын яамнаас мэдээлж байсан.

Тэгвэл уг хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор орон даяар хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өмнө нь нэг жилийн хугацаанд 40 лаборатори сургуульд туршин сайжруулсан  байна.
 
Шинэ хөтөлбөрт хэрэгжүүлэх зорилтот ажлын хүрээнд бага ангийн нийт 13.310 багшийг бэлтгэн, сургасан юм.
 
Хөтөлбөрийн талаар холбогдох албаны мэргэжилтнүүд “Өмнө нь багш мэдээлэл дамжуулж, хүчээр хүүхдэд ойлгуулж байсан бол одоо хүүхдүүд өөрсдөө мэдээллээ цуглуулж багцлан, өөрсдийн олсон мэдээлэл дээрээ ажиллаж өөрсдийгөө хөгжүүлдэг, багш түүнд нь тусалдаг болж байгаа” хэмээн онцлож байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 3898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй