Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-08-19 14:32:08

2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно

Хур тунадас: Наймдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 19-нд Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 6-11 хэм, говийн аймгуудын нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 25-30 дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсч 16-21 хэм, бусад хугацаанд 22-27 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 3593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй