Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

2024-08-20 14:38:30

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Жүни Күнүгитэй уулзав.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим боловсролын дэмжлэг зэрэг олон амжилтыг дурдав.

Мөн улаанбурхан өвчний тархалттай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг халдвараас урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр болон Жүни Күнүги нар сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал болохыг зөвшөөрч, хамтран ажиллахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй