Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-09-02 10:01:04

Уншигчдадаа есдүгээр сарын 2-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Гадныхан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж Монголд мөнгөө хийх сонирхолтой болжээ”, “Сайдуудынхаа эсрэг ажилласан гэх хурандаа нар ажлаа өгч, шалгуулахаар болов”, “Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарт хүний амь эрсэдсэнийг нуусан уу”, “ШТС-ын түгээгч эмэгтэйг хөнөөсөн этгээд Бугатай хөтөл дээрээс замын унаанд дайгдсан байна” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Эрдэмд шамдах өдрүүд эхэллээ”, “Самар түүх хугацааг тогтоов”, “Зуслангийн газар өмчлүүлж байна”, “Монгол ноолуурыг Тайланд торготой хольж бүтээгдэхүүн гаргана”, “Нэг тоонотод багтсан хоёр ертөнц” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд “Ш.Гантулга: ОХУ-ын Ерөнхийлөгч Монголын хувь заяаг эргүүлэх чухал шийдвэр гаргаж магадгүй”, “Б.Энхтайван: Үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ”, “Утаагүй зуухыг дамласан тохиолдолд торгох арга хэмжээ авна”  зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ. 
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Жоомоо алах гээд байшингаа шатааж болох уу”, “А.Ганчимэг кино зохиол бичих сэдлийг хоорондоо ярилцаж байгаад олсон", “Магнай ой тогтоолтын тамирчид дэлхийн рекордыг эвдлээ” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно. 
 
“Улс төрийн тойм” сонинд “Ю.Н Кручкин: Төмөр замын асуудлаар Орос, Хятадтай гэрээ байгуулахад гэмгүй”, “Ц.Оюунгэрэл сайд Ерөнхийлөгчийн үгийг санадаг болов уу”, “Төрийн түшээдтэй хичээлийн шинэ жил” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй